Үйлчилгээний нөхцөл

Сурагчидтай байгуулах онлайн гэрээ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. “МИБОРНИ ХХК” ны өмч болох Meborny.com сайт нь “Интернет цогц үйлчилгээ” онлайн сургалтын албан ёсны цахим хуудас бөгөөд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, санал, журам болон сургалтад суралцах гүүр болоход оршино.
  2. Манай онлайн сургалт нь: Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр хэрэгжих болно.
  3. Гэрээ хэлцлийн хэрэгжилтэд МИБОРНИ ХХК/цаашид МИБОРНИ Виртуал Академи гэх/ болон хэрэглэгч /цаашид сурагч, суралцагч гэх/ хамтран хяналт тавина.
  4. Миборни виртуал академи үйлчилгээний нөхцөлийг шинэчлэлт бүрт өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна в

ХОЁР. ВЭБСАЙТ БА ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Суралцагсдын хувийн мэдээлэл, гэрээ хэлцэл төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.
  2. Meborny.com сайтын тэмдэгтүүд нь “МИБОРНИ ХХК” өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулахыг албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  3. Вэбсайт нь тогтмол өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтад ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.
  4. Вэбсайтын тусламжийн төв нь ажлын өдөр 10:00- 17:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал гомдол, санаа бодол, шүүмж маргаан зэргийг тусламжийн төв шийдвэрлэн хүлээн авах болно.
  5. Интернет хичээлийн үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна. Мөн хичээлийн төлбөрт таны сургалтын бүх төрлийн үйлчилгээ, заавар зөвлөгөө багтсан болно.
  6. Сурагч хичээлээ үзэхдээ цорын ганц компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет ашиглан үзэх боломжтой бөгөөд өөр компьютероос үзэх боломжгүй болно. Хэрэв сурагчдын хэрэглэж буй төхөөрөмж гэмтэл согог гарсан бол нийт 3 удаа эрх сэргээх боломжтой бөгөөд үүнээс их тохиолдолд сурагчдыг өөр төхөөрөмж ашиглан хичээлээ үзэх эрхийг сэргээж өгөхгүй болно. Энэ нь суралцагч хувийн хичээл үзэх эрхээ бусдад шилжүүлж ашиглуулахаас сэргийлсэн систем болно.
  7.  Техник, технологи шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар сургалтын цахим хуудас сурагчдад мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
  8. Сурагчид нь зөвлөх багштайгаа зөвхөн MEBORNY SUPPORT хуудсаар дамжуулан захиа бичиж харилцах боломжтой бөгөөд зөвлөх багшийн хувийн фэйсбүүк болон бусад харилцах хэрэгслүүдээр холбогдох эрхгүй бөгөөд суралцагчид багшийн хувийн фэйсбүүк болон бусад харилцах хэрэгсэлрүү холбогдох гэж оролдсон ч хариу өгөхгүй, алгасах эрхтэй.
  9. Сурагчид нь хичээлээ үзэхдээ цорын ганц компьютер болон интернэт хөтөч ашиглан үзэх эрхтэй бөгөөд энэ нь сургалтын эрхээ бусад хүнд тарааж, ашиглуулахаас сэргийлж буй арга юм. Нийт 3 удаа хүсэлт гарган өөр компьютер дээр ашиглах эрх нээлгэж болох бөгөөд эрх дууссан тохиолдолд сурагч нь сүүлд ашигласан компьютерээ ашиглах боломжтой. Хэрэв боломжгүй бол дахин төлбөр төлөн эрхээ нээлгэх болно.
  10. Хичээл үзэхдээ МИБОРНИ ХХК-ИЙН гаргасан тусгай хөтөлбөрөөр үзэх боломжтой бөгөөд үүнийг өөрчлөх, өөр системээр үзэх ямар ч боломжгүй.
  11. Сурагчдын хувийн сахилга бат болон ар гэрийн асуудлаас болж үүссэн асуудлыг МИБОРНИ ХХК шийдвэрлэхэд туслах болон харилцан ойлгох үүрэггүй бөгөөд ямар нэгэн хамааралгүй байх болно.
  12. Бүх суралцагчид тэгш эрх, үүрэгтэй байх бөгөөд ямар нэгэн сурагч бусад сурагчаас илүү давамгай эрх эдлэхгүй
  13. Зөвлөх багш өөрийн зааж буй хичээлийн хөтөлбөр болон сургалт явагдах системийг хүссэн үедээ шинэчлэх эрхтэй бөгөөд заагдаж буй хичээлийн үндсэн гол агуулгад өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй.
  14. Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлбөр хууль бус эх үүсвэрээс орж ирсэн эсэхийг шалгах, нягтлах зэргээ суралцагчаас тодруулга авах эрхтэй
  15. Иргэний хуулийн 228, 497, 510, 511-р зүйлд заасны дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас Миборни академийн нэр хүнд, эд хөрөнгөнд учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй
  16. Суралцагчийн хувийн хэрэг нээж холбогдох баримт бичиг, мэдээллээр тухай бүрт баяжилт хийх үүрэгтэй

ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ БА СУРАЛЦАГСАД

  1. Вэбсайтын гишүүнчлэлтэй болсон тохиолдолд дараагийн шатанд очих болно. Интернет сургалтын сайтад бүртгүүлэх цэсэд хандан бүртгүүлнэ.
  2. Вэбсайтад бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.
  3. Тухайн суралцагсдын мэдээлэл бодит үнэн байдалд суралцагсад өөрсдөө бүрэн хариуцлага хүлээх болно.
  4. Суралцагсад нэг цахим э-мэйл хаягаар гишүүн болно. Ашиглагдсан хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  5. Суралцагсдын мэдээллийг байгууллага нууцлах эрхийг эдэлнэ.
  6. Суралцагсад нь хэн нэгэнд өөрийн эрхээ шилжүүлэх болон худалдаалсан тохиолдолд суралцах эрхийг эргэн нээх боломжгүйгээр хааж 6.5-ыг үндэслэн төлбөр буцаан олгох боломжгүй
  7. Хэрэв суралцагсад худал мэдээлэл оруулах, сургалтын гэрээг цуцлах зэрэгт тухайн гишүүний бүртгэлийн дансыг хаана.
  8. Суралцагч нь хичээл судлан үзэх тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.
  9. Суралцагч шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
  10. Үүнд: Компьютер, интернэтийн холболт багтана. Хэрэв ухаалаг гар утас болон таблетнаас хичээл үзэх бол тухайн сурагчид бидний зүгээс шууд туслах боломжгүй бөгөөд ухаалаг гар утас болон таблетны үзүүлэлт болон загвараас хамааран сургалтын цахим хуудас бүрэн гүйцэд ажиллах эсэх Миборни ХХК хянан шалгах боломжгүй.
  11. Миборни академийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг тэвчих
  12. Сургалтын журам хүрээнд зөвлөх багш, ажилтнаас тавьсан шаардлагын биелүүлэх
  13. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, тогтоосон хугацаанд шалгалт өгч, сургалтын бусад даалгаврыг гүйцэтгэх
  14. Суралцагч бүр өөрийн хувийн хэрэгт хадгалагдсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр багшид мэдэгдэн хувийн хэрэгт зохих баяжилтыг хийлгэх үүрэгтэй
  15. Өвчтэй болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сургалтын үйл ажиллагаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухай нэн даруй хариуцсан багшид биечлэн /боломжгүй тохиолдолд утсаар/ мэдэгдэн шийдвэрийг мөрдөх, мөн холбогдох материалыг бүрдүүлэн өгөх Жич: эмнэлэгийн магадлагааг хугацаа дууссанаас хойш ажлын 2 хоногт багтаан шалгуулах үүрэгтэй

ДӨРӨВ. ОНЛАЙН СУРГАЛТ

  1. “МИБОРНИ ХХК” –с эрхлэн гаргаж буй интернетийн цогц сургалт нь бүх төрлийн багц хичээлүүдээс өөрийн хүссэн хичээлийг сонгон авч хүссэн цагтаа туршлагатай мэргэжилтний бэлтгэсэн хичээлүүдийг бие даан суралцахыг хэлнэ.
  2. Манайх Вэбсайтаар дамжуулан дараах төрлийн багц сургалтын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
  • Компьютерийн хэрэглээ анхан
  • Компьютерийн хэрэглээ дунд
  • Интернэтээр хэрхэн мөнгө олж, ажилтай болох вэ ?
  • Сошиал медиа болон интернетийн хэрэглээ
  • Вэб технологи(Үндэс)

Энэхүү багц сургалтуудын дундаж хугацаа нь нэг цаг (тус бүр) байх бөгөөд суралцагсад хүссэн үедээ хүссэн газартаа бие даан суралцах боломжтой ба асуудал санал бодлоо манай www.meborny.com вэбсайтын тусламжийн төвд хандах эрхтэй.

ТАВ. СУРГАЛТ АВАХ, СУРГАЛТ ЦУЦЛАХ

  1. Сургалт авах
  • Суралцагч meborny.com вэбсайтын бүртгүүлэх гишүүн болон гэсэн цэсэд өөрийн мэдээллээ оруулж гишүүн болох.
  • Гишүүн болсноор багц хичээл бүрийн өмнөх оршил бүхий видео хичээлийг үнэ төлбөргүй авах эрхтэй болно.
  • Багц хичээл бүрийн хажуугийн цэсэд тухайн хичээлийн цагийн хуваарь, төлбөр, хугацаа, суралцагсдын тоо хязгаар байрлана.
  • Таалагдсан багц хичээлүүдийг сонгон сагсанд нэмснээр хичээлийн үнэ гарч ирэх ба дансаар болон бэлнээр төлөх боломжтой.
  • Төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажсан тухай баримт цахим шууданд чинь илгээж мөн утсаар холбоо барих болно.
  • Хэрэглэгчийн нэр нууц үг мартсан, тус төвөөс хүргүүлсэн цахим шуудан өөрийн үйлдлүүдээс болж устгагдсан мөн алдагдсан тохиолдолд байгууллага хариуцахгүй.
  • Суралцагч хичээлийн явцад тулгарах интернетийн хурд, тог цахилгаан, чихэвч гэх мэт асуудлуудаас урьдчилан сэргийлэх бэлтгэх.
  • Суралцагч meborny.com -ын цахим хаягаар холбогдон бүх төрлийн асуудлаа шийдвэрлүүлнэ.
  • Хэрэв суралцагч насанд хүрээгүй бол түүний өмнөөс эцэг эх, асран хамгаалагч нар нь сургалтын төвтэй сургалтын гэрээг байгуулан сургалт авч болно.
  1. Сургалт цуцлах
  • Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд цуцлах болно.
  • Суралцагч сургалтын мэдээллийг зөвшөөрөлгүй цааш нь тараасан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.
  • Суралцагч вэбсайтын үйлчилгээний журмыг зөрчих, гэрээний заалтуудыг зөрчих гэх мэт зөрчлүүд гаргасан тохиолдолд гэрээг цуцлах болон дахин үйлчилгээ үзүүлэхгүй байх хүртэл арга хамжээг авна.
  • Сурагч мэдээллийн ажилтан болон зөвлөх багштай зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд зөвлөх багш болон мэдээллийн ажилтан 3 удаагийн анхааруулга өгөх бөгөөд 3 удаагийн анхааруулгаас хэтэрч зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд сурагчийн хичээл үзэх эрхийг дахин сэргээх боломжгүй болгож 6.5 дээрх заалтыг үндэслэн төлбөрийг огт буцаан олгохгүй болно.

ЗУРГАА. ТӨЛБӨР ТООЦОО

  1. Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.
  2. Сургалтын төлбөр нь төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.
  3. Суралцагч төлбөрийг бэлнээр болон дансаар төлөх боломжтой. Төлбөр төлсөн тухайгаа Вэбсайтад мэдэгдэх шаардлагатай.
  4. Төлбөр төлөлт баталгаажсаны дараагаар сургалтын эрхийн баталгаажилтыг суралцагчдын бүртгэлтэй цахим шууданруу албан бичиг илгээх мөн утсаар холбогдох болно.
  5. Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.
  • Хичээл эхлэхээс өмнө төлбөрөө авах бол нийт төлбөрийг 80% -ийг буцаан олгох.
  • Сургалтын төлбөр хууль бус эх үүсвэр болон зээлийн эх үүсвэрээс орж ирсэн болох нь тогтоогдвол буцааг олголт хийгдэхгүй
  • Хичээл эхэлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.
  • Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл академийн харьяалах дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ
  • АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ: ДАВАА-БААСАН ГАРИГТ 10:00 цагаас 17:00 цаг

Бидний тухай

2014 оноос хойш нийт 2430+ сурагч, 46+ албан байгууллагатай хамтран үнэт зүйлийг бүтээсээр байна.

ЭРГЭЛЗЭЭ БҮХНИЙГ ҮГҮЙ ХИЙДЭГ

top
МИБОРНИ ХХК 2014-2019ОН

Нэвтрэх

Create an Account Нэвтрэх хэсэгрүү буцах